World Bank Enterprise Survey in Mongolia, 2025

Монгол дахь Дэлхийн Банкны Аж Ахуйн нэгжийн судалгаа, 2025 он

Дэлхийн Банкны баг хамт олон 2025 оны 2-р сараас 12-р сарын хооронд хэрэгжих Монгол Улсын бизнесийн орчны судалгааг гүйцэтгэж байна.

Энэхүү судалгаагаар хувийн хэвшлийн байгууллагуудын бизнесийн орчны талаарх санаа бодол болоод холбогдох баримтуудыг цуглуулах юм. Тус цуглуулсан дата мэдээлэл нь улсын хэмжээнд төдийгүй олон улсын зах зээлд тулгарч буй сорилт, боломжуудын талаарх хувийн хэвшлийн байгууллагуудын үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ нь танай байгууллагыг дэлхийн мянга мянган байгууллагуудын хамт дуу хоолойгоо хүргэх боломжийг олгож байгаа юм.

Судалгаагаар цуглуулсан мэдээлэл нь бизнесүүдэд тулгарч буй  бэрхшээлийг тодорхойлох, судалгаанд суурилсан бодлого, шийдлийг боловсруулахад шаардлагатай дата мэдээллийг бий болгох  зэрэгт чухал ач холбогдолтой. Үүнээс гадна, судалгааны үр дүн нь Дэлхийн Банкны олон улсын хэвлэл болох Business Ready (B-READY) тайлангийн чухал хэсэг болон орох бөгөөд энэ нь Doing Business тайлангийн залгамж болсон дараагийн хувилбар юм.

Тус судалгааг судалгаа, зөвлөх үйлчилгээний Эс Ай Си Эй (SICA) ХХК Гүрж улсын ACT компанитай хамтран гүйцэтгэж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 600 хувийн хэвшлийн байгууллагын менежер болон эзэд рүү холбогдон ярилцлага авна. Судалгааг нүүр тулсан ярилцлагын арга болон цахим уулзалтын аргаар зохион байгуулах ба нэг ярилцлага 60 минут орчим үргэлжилнэ. Таны өгсөн бүхий л мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах бөгөөд оролцогчийн хувийн мэдээллийг олон нийтэд ил болгохгүй.

Бид таныг судалгаанд оролцож, хувийн хэвшлийг дэмжих үр дүнтэй бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулахыг урьж байна.  

Та бүхнийг судалгаанд оролцоно гэдэгт гүнээ итгэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу: Solomiya Shpak (sshpak@worldbank.org).

 

English

World Bank Enterprise Survey in Mongolia, 2025

The World Bank team is currently conducting a survey on the business environment in Mongolia between February and December 2025.

This survey gathers opinions and facts about the business environment facing businesses like yours. The information collected will represent the private sector's vision of the challenges and opportunities in the economy and in the global market, meaning you have the opportunity to make your voice heard alongside thousands of other businesses from around the world.

This information will be important to quantify the constraints that businesses face and to inform data-driven solutions and policies. In addition to the survey itself, these data will be a crucial input for the new Business Ready report (B-READY), a marquee global publication of the World Bank and successor to the Doing Business Report.

The survey is being implemented by SICA (with ACT-Georgia). Managers or owners of 600 private businesses, selected at random, are being contacted for the interview throughout the entire economy. The survey is carried out via face to face interview and videoconference. Each interview lasts approximately 60 minutes. All survey responses are anonymous, and respondents' identities are not used in any publicly available document.

We invite you to participate and contribute to the design of more effective policies to support the private sector.

We do hope you consider participating.

For more information, please contact: Solomiya Shpak (sshpak@worldbank.org).

Contact Us

 

World Bank's Enterprise Analysis Unit

1818 H St, NW Washington, DC 20433

enterprisesurveys@worldbank.org

Stay Connected

Subscribe To Our Newsletter